horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Улсын төсвөөс 350 сая төгрөг завшжээ

post-img

 Ж.Б нь ….. газрын ….төв лабораторийн шинжилгээ хариуцсан ахлах шинжээчээр ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, О.Б, Б.О, Ж.Н, Ж.М, Д.А нартай бүлэглэн, шинжилгээ хийх нэрийдлээр үнийн саналыг өөрчлөн, тайланг хуурамчаар гаргуулж, Төрийн сангаас нэр бүхий хуулийн этгээдийн данс руу 428,4 сая төгрөг шилжүүлжээ.

Уг мөнгөний 350 саяыг тус компаниас өөрийн данс руу шилжүүлэн авсан байна.

Улсын төсвийн хөрөнгийг хувьдаа завшсан энэ хэргийг АТГ шалгаж дуусав.

Тус хэрэгт нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн 17.4 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дах хэсэг (Завших) -т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.

О.Б, Б.О, Ж.Н, Ж.М, Д.А нартай бүлэглэн, шинжилгээ хийх нэрийдлээр үнийн саналыг өөрчлөн, тайланг хуурамчаар гаргуулж, Төрийн сангаас нэр бүхий хуулийн этгээдийн данс руу 428,4 сая төгрөг шилжүүлжээ.

0/1000