horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Сүрьеэгээр 182 хүн нас баржээ

post-img

Өнөөдөр сүрьеэтэй тэмцэх Дэлхийн өдөр. 2025 оны мэдээгээр Монгол Улсад нийт 2851 хүн сүрьеэтэй гэж бүртгэгдэж, 182 хүн сүрьеэгийн улмаас нас баржээ. Батлагдсан нийт өвчтөний 165 нь хүүхэд, 129 нь олон эмэнд тэсвэртэй сүрьеэтэй байна.

Нийт өвчлөгсдийн 63.1 хувийг эрэгтэй, 36.9 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа нь эрэгтэйчүүдийн дунд өвчлөл харьцангуй өндөр байгааг харуулж байна.

Сүрьеэгийн тархалтыг байршлаар авч үзвэл нийт тохиолдлын 57.2 хувь нь Улаанбаатар хотод, 40.6 хувь нь орон нутагт, 2.2 хувь нь хорих байгууллагад бүртгэгдсэн байна.

Эмчилгээний үр дүнгийн хувьд халдварт хэлбэрийн сүрьеэгийн эмчилгээний амжилт 78.4 хувь, олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээний амжилт 65.3 хувь байгаа нь цаашид эмчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах шаардлагатайг харуулж байгаа юм.

0/1000