horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Гурван аймаг ой хээрийн түймэртэй байна

post-img

Сэлэнгэ аймаг, Хүдэр сум Тарвагатай баг “Шоргоолж” гэдэг газарт аймгийн төвөөс зүүн урд 190 км, салбарын байрлалаас зүүн урд зүгт 30 км-т ой, хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 03.23-ны өдрийн 13:20 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, орон нутгаас Мэргэжлийн ангийнхан очиход, сумын мод бэлтгэлийн нийт 18 хүн, 3 автомашинтай, 2 трактортай унтраах ажиллагааг зохион байгуулж, 22:26 цагт цурамд оруулж, цэвэрлэгээ хийж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар 6 га орчим газар шатсан.

Дорнод аймаг, Баяндун сум Түргэн 1 дүгээр баг “Баянгол” гэдэг газар аймгийн төвөөс хойд зүгт 240 км, сумын төвөөс хойд зүгт 32 км Хээрийн түймэр гарсан тухай дуудлага, мэдээллийг 03.23-ны өдрийн 15:00 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын Мэргэжлийн ангийнхан, Түргэн багийнхан ажиллаж, мөн өдрийн 16:20 цагт түймрийг бүрэн унтраасан. 

Ховд аймаг, Дөргөн сум Агваш багийн “Дэнж” гэдэг газар аймгийн төвөөс зүүн зүгт 120 км, сумын төвөөс урд зүгт 20 км, Чандмань сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км “Дөргөн” нуурын аралд хулс зэгсшатаж байна гэсэн дуудлагыг 03.23-ны өдрийн 17:30 цагт хүлээн авсан.   Тус аймгийн Онцгой байдлын газрын 48 дугаар ангийн алба хаагчид,  Дөргөн, Чандмань сумын Мэргэжлийн ангийнхан, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, орон нутгийн иргэдээс 39 хүн, 7 автомашинтай нийт 95 хүн, 15 автомашинтай ажиллаж байна. 

Иймд иргэд, малчид та бүхэн хариуцлагатай байж, ил задгай гал түлэхгүй байх, татсан тамхины ишийг унтраах, ой хээрийн бүсэд анхаарал болгоомжтой зорчихыг Онцгой байдлын байгууллагаас уриалж байна.

0/1000