horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

УИХ-ын гишүүд ажлаа хийхгүй байна

post-img

Мягмар гарагт байнгын хороодын хуралдаан болж ирсэн уламжлал парламентын түүхэнд тогтчихсон гэхэд хилсдэхгүй. Даваа гарагт их хуралд суудалтай нам эвслийн бүлэг дотроо хуралдаж аль хуульд ямар байр суурь баримтлахаа нэгтгэдэг. Харин мягмар гарагт чуулганаар хэлэлцэн батлах хуулийн төслийн хэлэлцүүлгийг байнгын хороодын хурлаар хэлэлцүүлдэг. Гэхдээ өнөөдөр УИХ-ын бүтцийн аль ч байнгын хороо хуралдахгүй.

УИХ-ын тамгын газраас гаргасан хуваариар 5 ажлын хэсгийн хурлаас өөр ажил парламентын бүтцийн байгууллагуудад төлөвлөсөн ажил алга байна. Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулах ажил төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэгдэх учиртай. Гэвч чуулганы хуралдааны ирц бүрдүүлэх нь битгий хэл байнгын хороодын хуралд оролцох ч гишүүд төрийн ордонд алга байна.

0/1000