horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Налайхын 119-р сургуулийн багш улсдаа ганцхан кабинет байгуулжээ

post-img

Нийслэлийн Налайх дүүргийн 119 дүгээр сургуулийн багш Д.Нэргүй дүүрэгтээ төдийгүй улсдаа ганцхан байх байгалийн ухааны түшиц кабинет байгуулжээ. Тэр 2018 оноос хойш төсөл бичиж, 8 байгууллагаас 60 орчим сая төгрөгийн санхүүжилт босгон, уг танхимаа тохижуулсан байна.

Энэ танхимд;

  • Төрөл бүрийн газар зүйн макетууд
  • VR дэлгэц, сарны гадарга дуранддаг дуран
  • Нар сарны хиртэлтийг харуулдаг багаж
  • Усны эргэлтийг харуулдаг багаж
  • Дэлхийн дотоод бүтэц болон одны ордыг харуулсан глобус
  • Улс төрийн глобус
  • Салхины чиг хурд хэмждэг багаж

гэх мэт 6-аас 12 дугаар ангийн хүүхдүүд газар зүй, байгалийн ухааны хичээлийг шимтэн судлах бүх төрлийн хичээлийн хэрэглэгдэхүүнийг бүрдүүлжээ.

0/1000