horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

“Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлийн загвараар уран барималч А.Очирболдын бүтээл шалгарлаа

post-img

Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан “Дэлхийн адууны өдөр”-ийг зохион байгуулах ажлын хэсгийн дөрөвдүгээр хурал өчигдөр боллоо. Хуралдаанаар “Дэлхийн адууны өдөр” арга хэмжээний дэлгэрэнгүй хөтөлбөр, уриа, бэлгэдлийн загварыг эцэслэн батлах, Морин парад зохион байгуулах маршрут, хөтөлбөр, төсөв, Олон улсын морин уралдаан зохион байгуулах зам, маршрут, Олон улсын морин уралдааны журмын төсөл, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын морьт цагдаагийн хороонд үүрэг гүйцэтгэсэн морьдыг авч ирэх сэлгэх ажлын болон бусад асуудлын талаар хэлэлцэв.

Энэ үеэр “Дэлхийн адууны өдөр-2026” Олон улсын арга хэмжээний лого бүтээх уралдаанд нийт 30 уран бүтээлчийн 63 лого ирүүлснээс ажлын хэсгийн гишүүдийн дийлэнх олонхын саналаар Уран барималч А.Очирболдын “Тэнгэрийн хүлэг” бүтээл шалгарлаа.

Тус баримал нь Монгол Улсын Төрийн сүлднээс санаа авч, морийг далавчтайгаар дүрсэлж тэнгэр өөд тэмүүлэх хүсэл, хийморийн дээд илэрхийллийг бэлгэджээ.

0/1000