horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Энхзаяа

“Тал нутгаас Дакарт” төслийн дараагийн тамирчнаар Б.Батмөнхийг сонгожээ

post-img

Авто, мото спортоор хичээллэгсдийн олимп гэгдэх алдарт “Дакар ралли” уралдаанд “Тал нутгаас Дакарт” төслийн багтай ОУХМ Б.Батмөнх хамтран ажиллахаар болжээ. Тэрээр сүүлийн 6 жил тасралтгүй ралли төрөлд уралдаж байгаа залуу тамирчин юм. Мөн мотокросс, баха, седан, холын зайн ралли төрөлд өрсөлддөг байна. Түүний хувьд улсын аварга шалгаруулах тэмцээн, “Монгол ралли”, “Мастер ралли”, Японы “SSER Rally” уралдаанд мото төрөлд тэргүүн байрт шалгарч байжээ.

“Тал нутгаас Дакарт” төслийнхөн түүнийг дэмжиж, 2027 оны “Дакар ралли”-д оролцуулах, хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Тэд төслийн хүрээнд Дэлхийн аваргын гараанаас оноо цуглуулж, Дакарт уралдах эрх авахын төлөө бэлтгэлээ эхэлжээ. 2026 оны “Дакар ралли” уралдаанд тус төслийн баг Гавьяат тамирчин Э.Халиунболдыг сонгон авч, хамтран ажилласан юм.

0/1000