horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Дэлхийн хямралын мөчлөгт монголчууд элгээрээ мөлхөх вий

post-img

Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан Тэргүүн шадар Ж.Энхбаяр өчигдөр хэвлэлийнхэнд хандаж Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч байгааг мэдэгдэв. Энэ хүндрэл Монгол Улсад зайлшгүй нөлөөлнө гэдгийг ч анхаарууллаа. Дайн болж байгаатай холбоотойгоор олон улсад эдийн засгийн томоохон асуудал үүсэж, Дэлхий дахинаа хямралын мөчлөгт ороод байна.

Хэрвээ дайны нөхцөл байдал намжвал дайнаас болж сүйдсэн дэд бүтцүүдийг дахин  сэргээхэд 4-5 жил зарцуулах шаардлага үүснэ. Ерөнхийдөө дунд хугацаандаа шатахуун хомсдож, эдийн засгийг савлуулж эхлээд байна. Цаашид мөргөлдөөн гүнзгийрсэн тохиолдолд 2026 он дуустал эдийн засгийн хямрал үргэлжилж магадгүй.

Дэлхий нийтэд үүссэн дээрх нөхцөл байдлыг хэрхэн эрсдэл багатай даван туулах вэ гэдэг сорилт улс орон бүрийн өмнө тулгамдсан асуудал болоод байна. Эдийн засгийн хөгжил хариуцсан шадар сайд өнөөдрийн Засгийн газрын хурлаар уг асуудлыг оруулж, хэрхэн бүсээ чангалах талаарх бодлогыг хэлэлцэнэ гэсэн.

Ж.Энхбаяр сайдын мэдээлж байгаагаар Монгол Улсад ОХУ-аас шатахуун тогтвортой нийлүүлэх гэрээтэй ч үнийн савлагааг тойрохгүй нь тодорхой юм. Түүнчлэн барилгын материал, түүхий эдийн үнэ Монголын эдийн засагт цохилт өгөх нь цаг хугацааны асуудал болоод байна. Дэлхий нийтийн өмнө тулгамдаад байгаа эдийн засгийн хямралыг Монгол хэрхэн эрсдэл багатай даван туулах вэ гэдэг нь төр, засгийн өмнө сорилт болон хүлээж байгаа томоохон хүчин зүйл билээ. Г.Занданшатарын Засгийн газар мэдээж боломжийнхоо хэмжээнд арга хэмжээ авахыг зорих л байх. Гэвч 1 зүйлийг анхааруулахад Монгол парламентын засаглалтай улс. Гол шийдвэр, шийдлийг УИХ гаргана. Парламентаар оруулалгүйгээр шийдэх бололцоо үндсэндээ байхгүй.

Гэтэл парламентын гишүүд нь бүтэн 9 хоног ажлаа хийсэнгүй. Эрх баригч нам дотор үүссэн эрх мэдлийн зодоон нь эцэстээ жижиг намуудад халдаж, парламентад суудалтай нам бүр эрх, үүргээ умартан Төрийн ордноос зам хазайх боллоо.

4 жилд 1 удаа сонгогдон ажилладаг парламентын гишүүд улс орноо хөгжүүлнэ гэж амласан нь саяхан. Гэвч өнөөдөр тэдэнд Монгол Улсын хөгжил дэвшил битгий хэл, дайн дажингийн нөлөөгөөр элгээрээ хэвтэх эсэх нь ч сонин биш болжээ. Үнэхээр Монгол Улсын эрх ашгийн төлөө ажиллах чин үнэнч сэтгэлтэй гишүүн байдаг бол анхаарч ажиллах, уран бодлогоо уралдуулах цаг мөч яг одоо л ирээд байна.

Хамгийн чухал цаг үед үүргээ үл  ухамсарласан парламентын гишүүдийн идэвхгүй энэ байдал магадгүй парламентын дархлаанд нөлөөлж мэдэх Ерөнхийлөгчийн санаачилсан хуультай ч холбоотой байхыг үгүйсгэх аргагүй. Парламентын засаглалаа хамгаалж үлдэх байр сууриа ил илэрхийлэх зориг зүрх дутсан гишүүд ажлаасаа халгаж тойрч гүйгээд байж ч болох. Гэхдээ мэдээж энэ нь тэдний ажилдаа хариуцлагагүй хандах шалтаг болох ёсгүй.

Ямартай  ч олон улс орны өмнө томоохон сорилт тулж ирсэн цаг үед Монголын төр соргог ажиллаж чадах, үгүйгээс Монголын ард түмэн амаараа шороо үмхэж, элгээрээ мөлхөх үү эсвэл одоогийнхоо санхүүгийн төлвөө хадгалж үлдэж чадах уу гэдэг  нь шийдэгдэнэ.

Орондоо орох завгүй оргож тэмцэлдэж яваа улстөрчид маань сэрж, хямралыг хямралгүй давахад ухаан сийлэх өдөр хэзээ вэ гэдгийг ард олон чинь амьсгаа даран хүлээж байна. Монголын ард түмнийг төрийн сүлд өршөөх болтугай!

0/1000