horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userТ. Алтанзагас

Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр тохиож байна

post-img

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын 4 дэх лхагва гаргийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон зарласан ба өнөөдөр тохиож байна. Хүн бүр газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг ойлголтоо дээшлүүлж, мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийг дагаж, аюулгүй байдлаа хангахыг Онцгой байдлын газраас уриалж байна.

Харин маргааш буюу гуравдугаар сарын 26-ны өдөр улс орон даяар 16:00 цагт гамшгаас хамгаалах дуут дохио дуугарна.

НЭМЭЛТ: Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 52.6 хувь нь маш өндөр, 24.5 хувь нь өндөр, 22.9 хувь нь дунд зэргийн газар хөдлөлтийн эрсдэлтэй бүсэд хамаардаг бол нийслэл хотын 95.3 хувь нь маш өндөр, 4.7 хувь нь өндөр эрсдэлтэй бүсэд багтаж байгаа нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдогийг харуулж байна. Он гарсаар эхний хоёр сарын байдлаар Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт нийт 5178 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэнээс 3073 нь манай улсын нутаг дэвсгэрт болсон байна. Үүнээс 3.5 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт 10 удаа бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 43 хувиар өссөн үзүүлэлт юм.

0/1000