Өнөөдөр УИХ-ын 5 байнгын хороо хуралдах тов бий. Нийгмийн бодлогын байнгын хорооны хурлаар Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийднэ. Уг төслийг УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан тэргүүтэй 3 гишүүн санаачилсан юм.
Харин төсвийн байнгын хорооны хурлаар
- Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Нэмэгдсэн өртгийн албан татварынтухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
- Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төсөл /
- Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайлан, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан зэрэг хуулиудын хэлэлцүүлэг өрнөнө.
Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулаагүй төслүүдийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар нэмж хэлэлцэх эсэхийг шийднэ. Гэхдээ байнгын хороодын хурлын ирц бүрдэх эсэх нь эргэлзээтэй байна. Гишүүдийн ирц бүрдсэн эсэхийг бид тухай бүр нь эргэн мэдээлэх болно.


