horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

“Цемент шохой” ХК-ийн уурхайд осол гарчээ

post-img

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл тосгонд байрлах “Цемент шохой” ХК-ийн уурхайд өчигдөр 16:00 цагийн үед үйлдвэрийн ноцтой осол гарлаа. “Howo ZZ5707S3840AJ” загварын хүнд даацын автомашин овоолго руу урд хэсгээрээ унаж, жолооч нь техниктээ хавчуулагдсан байна.

Ослын дуудлагыг 16:32 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги хүлээн авч, осолдсон жолоочийг 20:00 цагт гаргаж авчээ. Жолооч У гэх 28 настай, эрэгтэйн баруун хөл жолооны хүрдэнд хавчуулагдсан байсан аж. Түүнийг аврагчид гаргаж, тус сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн байна.

0/1000