horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Манай улс 42 хоног хэрэглэх АИ-92 бензин, 28 хоног хэрэглэх дизель түлш нөөцөлсөн

post-img

АҮЭБЯ-ны мэдээллээр манай улс газрын тосны бүтээгдэхүүнээ хангалттай нөөцөлжээ. 42 хоног хэрэглэх АИ-92 бензин, 28 хоног хэрэглэх дизель түлш нөөцөлж, бүх саваа дүүргэсэн байна. ОХУ-аас хамгийн сүүлд оруулж ирсэн шатахууныг хадгалах өөр савгүй байхгүй тул “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгээс хүлээж аваагүй шатахуун төмөр зам дээр вагонтойгоо хүлээгдэж байгаа аж.

Ойрх Дорнодод үүссэн дайны байдлын улмаас дизель түлшний үнийг 300 төгрөгөөр нэмэхээр боллоо. Шатахуун импортлогч компаниуд улаанбуудай тарих аж ахуйн нэгжүүдэд зориулан, эхний ээлжинд 10.000 тонн дизель түлшийг нэмээгүй үнээр нийлүүлэхээр болсон байна.

Хаврын тариалалтыг тасалдуулахгүй байх үүднээс улсын хэмжээнд 35-40 хоногийн дизель түлш нөөцөлдөг. Манай тариаланчид үр тариагаа суулгахад 2008 онд 6200 тонн, 2016 онд 6500 тонн, 2018 онд 7800 тонн, 2020 онд 6.500 тонн дизель түлш зарцуулсан байна. Өнөө жил 10.000 тонн дизель тариаланчид үрээ суулгахад хүрэлцэнэ гэж тооцжээ.

Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяр өчигдөр Эдийн засаг, хөгжлийн яаманд Шатахууны үнийн зөвлөлийн төлөөллийг хүлээн авч уулзан, цаг үеийн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний талаар санал солилцсон юм. Уг уулзалтаар холбогдох байгууллагуудын тавьсан саналыг нэгтгэн, өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулж байна.

0/1000