“KFC-д хоол захиалахаар төлбөр хийх гэж байгаад, цахим залилангийн хохирогч боллоо” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу шалгахад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн О цахимаар KFC-гээс хоол захиалах гээд, мэдэлгүй хуурамч линкээр нэвтэрч, банкны мэдээллээ алдсан байжээ. KFC-д хоол захиалах хуурамч холбоос үүсгэсэн цахим залилагчид түүний данснаас 6 удаагийн гүйлгээгээр нийт 46 сая төгрөг шилжүүлэн авчээ.
Иймд цагдаагийн байгууллагаас дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Баталгаагүй зар сурталчилгаа, зар мэдээллийг нягталж шалгах, пэйж хуудаснаас сэрэмжилж, албан ёсны эх сурвалжаар үйлчлүүлэн, хувийн болон банкны мэдээллээ бусдад дамжуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.


