horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Б.Энхбаярын халуухан хаврын салхи өөрийнх нь хөлийг ороолоо

post-img

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр энэ хаврыг халуухан болно гэж хүлээж байгаагаа Дорнод аймгийн иргэдтэй уулзахдаа хэлсэн байдаг. Түүнийхээр болж байна. Гадаа дулаахан, ордонд халуухан байна. Хаврын салхи хуйсгануур. Хаашаа ч эргэж мэднэ. Б.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар луу чиглэж байсан салхи эргэж, Б.Энхбаярын хормойг ороолоо. Монголчууд үүнийг “Хүссэн юм хүзүү ороох” гэж хэлдэг.

УИХ урдах ажлаа гүйцэхгүй, ирцээ ч бүрдүүлж чадахгүй байна. Энэ зуур УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, АТГ, ТЕГ-аар шалгуулах гишүүдийн эгнээ өргөжсөөр. Хаврын чуулган эхлэхэд 7 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлага үүссэн байв. Д.Цогтбаатар, Э.Болормаа, С.Ганбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, холбогдсон хэргийг нь шалгуулах асуудал 2025 оны намрын чуулган эхэлмэгц л сөхөгдсөн. Гэвч Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарын тэмцэл дунд уг асуудал мартагдав.

Чуулганы завсарлагаанаар тэдэн дээр УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан, дэд дарга асан Х.Булгантуяа, гишүүн П.Сайнзориг нарын 3 гишүүн нэмэгдэж, 7 боллоо. Тэр хооронд намрын чуулган завсарлав.

Б.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар луу чиглэж байсан салхи эргэж, Б.Энхбаярын хормойг ороолоо

Хаврын чуулган эхлэхтэй зэрэгцэн, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд ноцтой мэдээлэл өгч, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг шалгуулахаар, авлига, албан тушаалын хэрэгт холбогдох баримтуудыг АТГ-т өглөө. Тэгэхээр Б.Энхбаярын ч бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах ёстой. Гишүүний бүрэн эрхээр барахгүй, сайдын албан тушаалыг нь бас хөндөх шаардлагатай. ХЗДХ-ийн сайдыг АТГ шалгана гэдэгт хэн ч итгэхгүй. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлбэл магадлал арай нэмэгдэнэ. Ядаж л ард түмэнд бага ч болов үнэмшилтэй харагдах юм даа.

Ингэвэл Засгийн газрын 3 сайд нэг талаасаа сайд ч юм шиг, нөгөө талаа биш ч юм шиг болно. Эрчим хүчний сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн Б.Чойжилсүрэн ЭХЯ-ны элдэв хуралд суухгүй, шийдвэр гаргахад оролцохгүй яваа юм билээ. Гэхдээ түүнийг албан ёсоор солиогүй, Б.Найдалаа ажлаа хүлээж аваагүй байна. Тэгэхээр тэр хоёрын дунд Эрчим хүчний сайдын ажил эзгүйдэв.

Боловсролын сайд П.Наранбаяр ч ялгаагүй. Яамнаасаа явахын өмнө ямартай ч ерөнхий боловсролын 1, 2-р ангийн сурагчдын сурах бичгийг шинэчлэн батлах тушаалд гарын үсэг зуржээ.

Б.Энхбаяр: Хариуцлагаас зугтаад байгаа бол УИХ-ын гишүүнийх нь бүрэн эрхийг түдгэлзүүлж байгаад шалгая

Тэдэн дээр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр нэмэгдвэл Засгийн газрын танхимд 3 сайдын сандал эзгүйдэж, парламентын танхимд 7 гишүүний суудал хоосорно. 126 гишүүнтэй парламентад 7 гишүүн түр ч бай, бүр ч бай эзгүй байх нь суман цэргээс тасаг цэргийг нь жагсаалаас гаргасантай адил. Энэ хэрээрээ дахиад жаахан удвал АТГ, ТЕГ-т шалгуулах гишүүн тасгаар тогтохгүй янзтай.

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын мэдээлснээр бол 17 гишүүнийг цагдаа, тагнуулын байгууллага шалгаж байгаа гэдэг. Түүнийг ийм тоо хэлснээс хойш 4 гишүүн нэмэгдэж, 21 болоод байна. Б.Энхбаяр нэмэгдвэл 22. Энэ чинь салаа цэрэг шүү дээ. Хууль тогтоох, ардчиллын манаанд зогсох, засгийг хянах тасаг, салаа цэрэг жагсаалаас гарах нь Монголын ард түмэн гэх армид маш том гарз.

Одоо тэр хэлсэн үгэндээ хүрч, бусдаас шаардсан шаардлагаа өөрөө өрөөлөөр шаардуулалгүйгээр биелүүлэх биз

Тэгэхээр хэрэгт нэр холбогдсон, авлигад сэжиглэгдсэн гишүүд өөрсдөө бүрэн эрхээсээ түдгэлзэн, асуудлаа хурдхан нэг талд нь гаргаж, парламентыг бүрэн бүтэн байлгах хэрэгтэй байна. Дорнод аймгийн иргэдтэй 2 сарын өмнө УИХ-ын дарга Н.Учралын хийсэн уулзалтын үеэр нэгэн иргэний асуултад ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Авлигач, хулгайч нарын асуудал шийдэгдэнэ. Хуулийн цээрлэл үзнэ. Хэн байхаас үл хамаарч шийтгэлээ хүлээнэ. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн цаана зарим хүн хуулийн цээрлэл, хариуцлагаас зугтчих, бултчих санаархлаар гишүүний бүрэн эрхтэйгээ байх гэсэн арга, заль хэрэглэж байна.

Хариуцлагаас зугтаад байгаа бол УИХ-ын гишүүнийх нь бүрэн эрхийг түдгэлзүүлж байгаад шалгая гэдэг асуудлыг би намрын чуулган хаахаас өмнө ч хэлж байсан. Тэгэхгүй бол шалгуулахгүй юм байна. Тиймээс УИХ-ын хаврын чуулган эхлэхэд би энэ асуудлыг Хууль зүйн сайдын хувьд хариуцлагатай ярина. Халуухан хавар болох байх гэж бодож байна” гэж хэлсэн байгаа юм.

Одоо тэр хэлсэн үгэндээ хүрч, бусдаас шаардсан шаардлагаа өөрөө өрөөлөөр шаардуулалгүйгээр биелүүлэх биз. УИХ-ын гишүүний бүрэн эрх, сайдын албан тушаалаас өөрөө сайн дураар түдгэлзэх байлгүй.

0/1000