Пүрэв гараг бүрийн 4/11 мэдээллийн цагаараа “МАН ирцээ бүрдүүлээд чуулганы нэгдсэн хуралдааныг зохион байгуулах бүрэн боломжтой” хэмээх тайлбарыг өглөө. Эрх баригч МАН хамтарсан засгийн газар байгуулснаараа парламентад эзлэх суудал нь 80 хүрсэн атал чуулганы ирцийг бүрдүүлж чадахгүй байгаа нь өөрсдийнх нь дотоод зөрчилтэй холбоотойг харуулж байна хэмээн дүгнэсэн юм.
Сөрөг хүчний зүгээс намын дарга УИХ-ыг удирдах ёсгүй гэдэг байр суурьнаасаа ухрахгүй бөгөөд цаашид акцаа үргэлжлүүлнэ гэдгээ зарлалаа.



