horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userТ. Алтанзагас

Гэмтсэн цэргийн биеийн байдал хэвийн. Шалгалтын дараа холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцно

post-img

Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний 339-р ангийн хугацаат цэргийн 2 алба хаагч харилцааны зөрчил гаргаж, нэгнээ гэмтээсэн. Үүнтэй холбоотойгоор ЗХЖШ өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Дээрх үйл явдал өнгөрөгч ням гараг буюу гуравдугаар сарын 22-ны 17:00 цагийн орчимд болжээ. Гэмтсэн цэргийг Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж, анхны тусламж үзүүлсэн боловч оёдлыг зохимжгүй тавьсан байжээ. Иймээс яаралтай Цэргийн төв эмнэлэгт авч ирж, косметик оёогоор оюулсан байна. Одоогоор тухайн цэргийн биеийн байдал хэвийн байгаа. Мөн батлан хамгаалах салбар дүрмийн бус харилцааг хүлээн зөвшөөрөхгүй, байж болохгүй асуудал гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Хяналт шинжилгээ үйлчилгээний газрын дарга, бригадын генерал С.Баяр-Очир “Нэг нутгийн, дотно найзууд үл ялих асуудлаас болж, марган, нэгнийгээ гэмтээсэн. Одоогоор шалгалтын ажиллагаа явагдаж байна. Үүний дараа холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцно. Хохирсон цэргийг чөлөөлөхөөр бол эмнэлгийн дүгнэлт гаргана. Хэрэв эргээд тэнцвэл цэргийн албаа үргэлжлүүлэн хаана” гэх мэдээлэл өглөө.

Харин Барилга, инженерийн цэргийн штабын хурандаа Б.Дорждэрэм “Хохирсон цэргийг Цэргийн төв эмнэлэгт хүргэж, үүссэн шархыг косметик оёогоор оёсон. Одоогоор цэргийн биеийн байдал хэвийн байна” гэлээ.

0/1000