“Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-ын 735 дугаарт багтдаг, нафталин (Naphthalene) гэх 26 сав бодис хадгалж байсан иргэний хэргийг шүүх шийдвэрлэлээ. Уг хэргийг Экологийн цагдаагийн алба энэ оны 1 дүгээр сард илрүүлсэн аж.
Гадаад улсын иргэн Ч нэгэн хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хайлуур жонш баяжуулах зорилгоор уг бодисыг ашиглаж байсан аж. Уг хүн химийн хорт болон аюултай бодис ашиглах тусгай зөвшөөрөлгүй байжээ.
Уг хэрэгт прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3-т зааснаар ял төлөвлөжээ. Шүүх гадаад улсын иргэн Ч-г 10 сая, түүний ажиллаж байсан компанийг 60 сая төгрөгөөр торгож, хуулийн этгээдийн ашигт малтмал баяжуулах эрхийг 1 жилээр хаслаа.

