horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Хөгжлийн банканд санхүүжүүлэх төсөл байхгүй гэнэ ээ

post-img

Хөгжлийн банк өнөөдөр ямар зориулалттай нь тодорхой бус байна. Монгол Улсыг хөгжилд хөтлөх банк байна гэж анх ойлгож байсан ч мордохын хазгай болж, хөгийн банк болж хувирсан. 2017 онд тус банк стратеги төлөвлөгөөгөө баталж, “Стратегийн ач холбогдолтой төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх замаар Монгол Улсын санхүү, эдийн засгийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ” гэж 1 зорилгоо тодорхойлжээ. Харин өнөөдөр энэ банк хэрэгтэй юм уу, хэрэггүй юм уу гэдэгтээ тулаад байгаа.

Хөгжлийн банк хэрэгтэй гэвэл эхлээд ямар банкийг Хөгжлийн банк гэх юм бэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Уг нь ийм банк манай улсад яах аргагүй хэрэгтэй. Тэгэхээр өмнөх алдааг нь засаад, улстөрчдийн саврыг энэ банкнаас татаад, цаашаа явах хэрэгтэй.

Хөгжлийн банк ашгийн төлөөх хуулийн этгээд. Зээл олгож, ашиг олох ёстой ч өмнөх чанаргүй зээлүүдээ буцаан төлүүлэхэд гол хүчээ төвлөрүүлсээр өнгөрсөн хугацаанд зээлийн эх үүсвэр олох, зээл олгох, төсөл санхүүжүүлэх ажил үндсэндээ орхигджээ.

Өгье гээд ч цаашдаа санхүүжүүлэх төсөл байхгүй гэнэ. Хөгжлийн банк одоо Тавантолгой цахилгаан станц, Гашуунсухайт-Ганцмод чиглэлд хүнд даацын тусгай зориулалтын 239 км зам тавих, Газрын тос боловсруулах үйлдвэр, Чойбалсангийн ДЦС-ыг 50 МВт-аар өргөтгөх гэх зэрэг төсөлд зээл олгосон. Эдгээрээс Эг гол дээр УЦС байгуулах, Тавантолгойд ДЦС барих гэх мэт төсөл таг. Эг гол дээр УЦС барих төслийг ОХУ-ын талаас шалтгаалан, урагшлахгүй байгаа тул Засгийн газар хойшлуулсан. Харин Тавантолгой ДЦС-ыг яаралтай хэрэгжүүлэх 5 төсөлд багтаасан юм.

Өгье гээд ч цаашдаа санхүүжүүлэх төсөл байхгүй гэнэ

Одоо санхүүжүүлж буй төсөл дээрээ нэмж, зээл олгоё гэх нь ээ Монгол Улсыг хөгжүүлэх гэдэг үндсэн шаардлагад нийцсэн, дундаж хугацаанд хэрэгжүүлж дуусгах төсөл тус банканд ирэхгүй байгаа аж.

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал З.Нарантуяа 2025 оны эцэс гэхэд 2 их наяд төгрөгийн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхээр төлөвлөж, сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, байгаль орчин, уул уурхай, тээвэр, ложистик, боловсруулах үйлдвэрт зээл олгохоо мэдэгдэж байв.

Тэгвэл одоогийн гүйцэтгэх захирал С.Баатарсүрэн эрчим хүч, төмөр зам, алтны төсөлд зээл олгохоор төлөвлөжээ. Хөдөө аж ахуй, байгаль орчин, тээвэр, ложистик, боловсруулах үйлдвэрийг тус банкны өнөөгийн удирдлагууд сонирхохгүй байгаа аж. Гэтэл одоо барилга барих, махны үйлдвэр байгуулах гэх мэт төсөл хэрэгжүүлэгчид 300 сая ам.долларын санхүүжилт хүсэж байна.

Монгол Улс одоо хөгжье гэвэл нэг биш нэлээн хэдэн цахилгаан станц барих шаардлагатай. Нарны, салхины, атомын, дулааны, усны гээд ямар л бол ямар цахилгаан станц хэрэгтэй. Эрчим хүчгүйгээр манай улс цаашаа хөгжихгүйг хүн бүр өнгөрсөн өвөл биеэрээ мэдсэн.

Одоогийн гүйцэтгэх захирал С.Баатарсүрэн эрчим хүч, төмөр зам, алтны төсөлд зээл олгохоор төлөвлөжээ

Алт бол хэзээд эрэлттэй, хэрэгцээтэй металл. Одоо ч үнэ нь өсөж байгаа. Тиймээс алтны төсөлд зээл олговол, буцаан төлөх чадвартай гэж үзэж байна. Энэ талаар ЭЗХЯ-нд танилцуулж, төлөвлөгөөгөө ЗГ-аар батлуулахаар тус банк ажиллаж буй аж.

Хөгжлийн банк 500 сая ам.долларын бондынхоо 300 саяар нь өмнөх бондынхоо төлбөрийг төлөөд, 200 сая үлджээ. Энэ бол ойролцоогоор 700 тэрбум төгрөг гэсэн үг. Үүнийг зээл болгож гаргах боломжтой аж. Тус банканд үүнээс гадна 2 их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцоог шинэ удирдлагууд нь гаргажээ. 1 их наядыг нь Хөгжлийн банк өөрсдийн дотоод нөөц бололцоогоо шавхан гаргах юм байна. Тухайлбал: Мөнгөн хөрөнгийн удирдлагыг сайжруулж, хүүгээс орж ирэх орлогыг нэмэгдүүлжээ. Нөөц хөрөнгийн өгөөж өмнө нь 6.91% байсан бол одоо 7.7% болсон байна. Зээлийн эх үүсвэрийн өртөг 9.72% байсныг 9.57% болгожээ.

Хөгжлийн банк 2017 онд “Ди Би Эм лизинг” ХХК гэх охин компани байгуулж, санхүүгийн түрээсийн үйлчилгээ эрхлүүлж буй. Уг охин компанидаа оруулах хөрөнгийг 80 тэрбумаар багасгаж, өөрийн хөрөнгийн хүрэлцээг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Мөн зээлээ төлж чадахгүй байгаа зээлдэгчдийн барьцаа хөрөнгийг хураан авч, худалдан борлуулах замаар мөнгөө буцаан олж авахад эрчимтэй анхаарч байна. Зарим алтны төслийг зарах зар хүртэл тавьжээ. 3-р сар дуусахад тус банк өөрийгөө санхүүжүүлж эхлэх тул 1 их наядыг гаргах боломж бүрдэх юм байна.

Үлдэх 1 их наядыг нь Засгийн газраас хүсжээ. Гэвч Хөгжлийн банкийг байтугай өөрийгөө яая гэж байгаа Засгийн газар уг мөнгийг өгөх эсэх нь тун ч эргэлзээтэй.

0/1000