horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

О.Цогтгэрэл: 80 гишүүнтэй МАН-ын хамтрал Н.Учралыг “УИХ-ын даргын индрээс буу” гэж байна

post-img

АН өнөөдөр 4/11 мэдээллийн цагаараа сэтгүүлчдэд дараах мэдээллийг өглөө.

Ардчилсан намын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр, дэд сайд Мөнх-Эрдэнэ нартай холбоотой асуудлыг УИХ татан авч, нээлттэй сонсгол яаралтай зохион байгуулах нь зүйтэй. Үүний үр дүнг олон нийтэд баримт нотолгоотой танилцуулах ёстой. Энэ мафийн нэг хэсэг болсон ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр яаралтай ажлаа өгч, шалгуулах ёстой. Яг одоо үүсээд байгаа нөхцөл байдлыг мөрдөн шалгах ёстой. Цагдаа, тагнуулын байгууллагыг удирдаж байгаа ХЗДХ-ийн сайд, дэд сайд нар нь энэ хэргийн оролцогчид. Нэн даруй ажлаасаа чөлөөлөгдөж, хууль хяналтын байгууллагаар шалгуулж, үнэн зөвөө тогтоолгох ёстой. Энэ бол зүй ёсны шаардлага. Үүнийг УИХ-ын толгой дээр сууж байгаа, эрх баригч намын дарга санаачлан хийх нь зүйтэй. АН-ын бүлэг зарчмын байр сууриндаа хатуу зогсоно. Асуудал энэ чигээрээ үргэлжилбэл чөлөөлөх биш, огцруулах үндэслэл рүү шаардлагаа үргэлжлүүлнэ.

УИХ-ын чуулган хоёр дахь 7 хоногтоо хуралдахгүй байна. АН-ын бүлэг 42 гишүүнтэй. МАН болоод тэдний хамтралд байгаа намуудын гишүүдийн тоо 80. Тэгэхээр чуулган хуралдах бүрэн боломжтой. 80 гишүүнтэй МАН-ын хамтрал чуулганы хуралдаандаа оролцохгүй, ирц хүрэхгүй байна гэдэг нь “МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргын индрээс буу” гэсэн АН-ын шаардлагыг зөв зүйтэй гэж УИХ-ын олонх үзэж байна гэсэн үг. МАН бидний шаардлагыг биелүүлэх ёстой. Бид Н.Учралыг өөрөө сайн дураараа ажлаас чөлөөлөгд гэсэн шаардлага тавьж байгаа.

0/1000