АН өнөөдөр 4/11 мэдээллийн цагаараа сэтгүүлчдэд дараах мэдээллийг өглөө.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Ардчилсан намын гишүүд УИХ хянан шалгах нээлттэй сонсгол хийх нь зүйтэй гэдэг санал, санаачилга гаргаж байна. Хоёр өдрийн өмнөөс эхлээд бид гарын үсэг цуглуулсан.
Ардчилсан намын гишүүд бид ажлаа таслахгүй хийж байгаа. Хэдийгээр чуулган, байнгын хорооны хуралд суухгүй байгаа боловч энэ нь улс төрийн шалтгаантай. Сэтгэл сэртхийлгэм тоо баримтуудыг төрийн өндөр албан тушаал хашиж байсан нөхөд ээлж дараалан ярих боллоо. Үүнд ард түмэн итгэл алдарч байна. Сүүлийн 10 жил МАН дангаараа засагласан нь ямар үр дүнд хүргэснийг бүгд мэдэж байгаа.

