horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, улс төрийн байдлыг хэлэлцэнэ

post-img

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хаалттай хуралдаж, нам доторх зөрчил, парламентын ирц, АН-ын бүлгээс тавьж буй Н.Учралыг УИХ-ын даргын албан тушаалаас сайн дураар огцрох шаардлага зэргийг хэлэлцсэн. Уг асуудлыг өнөөдөр Удирдах зөвлөлөөрөө хэлэлцүүлэхээр болсон юм. Тус намын Удирдах зөвлөл 10:00 цагаас хурлаа эхлэх байсан ч тодорхой бус хугацаагаар хойшлуулжээ.

АН-ын бүлгийн шаардлага, МАН-ын бүлгийн Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан тэргүүтэй гишүүдийнхээ эсэргүүцэлтэй холбогдуулан УИХ-ын дарга Н.Учрал өчигдөр бүлгийнхээ хурал дээр “Би цаашид УИХ-ын дарга хийхгүй. Ирцгүй чуулган удирдаж чадахгүй” гэдэг байр суурь илэрхийлээд байна.

0/1000