horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Спикерийн төлөөх марафонд хэн нь түрүүлэх бол?

post-img

МАН-ын дарга Н.Учрал спикерийн ажлаа өгөх тухайгаа мэдэгдсэнтэй холбоотойгоор парламентын даргын марафон МАН-ын лидерүүдийн дунд өрнөөд байна. МАН-ын дүрэмд намын дарга нь Ерөнхий сайд байх тухай заалт бий. Заавал мөрдөх албагүй хэмээн тайлбарлаж байсан энэ заалтаа эрх баригчид дагах тухай хөндөж эхэллээ. Энэ нь УИХ-ыг удирдах мөрөөдөлтэй 3 горилогчид найдвар төрүүлээд байгаа юм.

Тодорхой хэлбэл Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын талаас Сайнхүүгийн Амарсайханыг УИХ-ын даргад зүтгүүлж байгаа бол Ерөнхийлөгчийн талаас Жадамбаагийн Энхбаярыг зүтгүүлж магадгүй гэсэн таамаглал байгаа юм. Гэхдээ дээрх 2 нэр дэвшигчийн аль аль нь дэмжигдэхгүй байх магадлал бий. Д.Амарбаясгалангийн фракцын хүч нам дотроо суларсан энэ үед С.Амарсайханд боломж олгох магадлал тун бага. Нөгөө талаас МАН хоорондоо тохиролцож, төрийг эв түнжинтэй байлгая гэвэл С.Амарсайханд боломж олгохыг үгүйсгэх аргагүй.

Одоо Тэргүүн шадар сайдын албыг хашиж яваа Ж.Энхбаярын хувьд Ерөнхийлөгчийн талаас дэмжлэг сайтай. Жентелмэн зантайнхаа ачаар аль ч талд тал алдахгүй гүйсээр парламентыг даргалах эрх ямбанд залрах боломж үүсэж мэднэ. Гэхдээ түүний ЖДҮС-гаас зээл авч завшсан хар нэрийг Монголын ард түмэн мартаагүй байна.

Дээрх хоёр нэр дэвшигчийн сул талуудтай холбоотойгоор ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтод парламентыг удирдах амбиц үүсээд байгаа нь нууц биш боллоо. Түүний хувьд С.Амарсайхан, Ж.Энхбаяр хоёроос нэр цэвэр гэдэг давуу тал бий. Гэхдээ түүнийг төрийн тэргүүний талынхан дэмжих эсэх нь эргэлзээтэй.

Ямартай ч МАН доторх эрх мэдлийн зодоон Монголын төрийг дахин задлах нь тодорхой болоод байна. Ерөнхий сайд, УИХ-ын даргын суудлыг савлуулсан үйл явдлуудын үргэлжлэлийг хамтдаа ажиглацгаая!

0/1000