Өнөө өглөө УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж байна. Парламентын үйл ажиллагааг гацаасан асуудлыг эрх баригчид АН-тай холбон тайлбарлаж байгаа. УИХ-ыг аль нэг намын дарга удирдаж болохгүй гэдэг АН-ын шаардлагыг хүлээн авахгүй байгаа учраас Н.Учралыг огцруулах асуудлыг тавина гэдгээ зарласан.
Үүнтэй холбоотойгоор АН-ын экс дарга Л.Гантөмөрөөс тодруулахад: Хоёр, гурван толгойтой, хоёр гурав хуваагдсан эрх баригч намаас зөв шийдвэр гарахгүй. Тиймээс толгойг нь зөв болгоё л гэсэн юм. Бид Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцор гэдэг шаардлага огт тавиагүй хэмээн мэдэгдлээ.


