АҮЭБЯ өнөөдөр сэтгүүлчдэд шатахууны нөөц, үнийн талаар мэдээллээ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин:
-3 дугаар сараас эхэлсэн Ойрх Дорнодын дайны байдлаас шалтгаалж, Дэлхий нийтэд нефть бүтээгдэхүүн нэлээд хомсдож, 100 гаруй улсад онцгой нөхцөл үүссэн. Үүнийг улс орон бүр сөрөн тэсвэрлэх арга хэмжээ авч байна. Дэлхийн 90 гаруй улс нефтьгүй болсон, шатахуун олгохоо хязгаарласан, төсвөөс санхүүжилт олгох зэрэг олон арга хэмжээ авч байна. Үүнээс хамаараад Монгол Улс нефть бүтээгдэхүүний үнийг өөрчлөх зайлшгүй шаардлага үүссэн.
2026 оны эхний хоёр сард 518 мянган тн дизель түлш, АИ-92, АИ-98 зэрэг бензин захиалж авсан. 3-р сард 181 мянган тн нефть бүтээгдэхүүн захиалж авсан.
Манай улсад байгаа шатахууны хэмжээ (2026.03.27-ны байдлаар):
- АИ-92 бензин 90.1 мянган тн буюу 42 хоногийн нөөцтэй
- АИ-95 6.4 мянган тн буюу 72 хоногийн нөөцтэй.
- Дизель түлш 116 мянган тн буюу 29 хоногийн,
- ТС буюу онгоцны түлш 3.9 мянган тн буюу 19 хоногийн .
ОХУ-аас 4-р сард авах нефть бүтээгдэхүүний үнийг өчигдөр авлаа. АИ-92 бензин тогтворжсон үнээр буюу 705 ам.доллар, Евро-5 бензин 1206 ам.доллар, АИ-95 бензин 1176 ам.доллар, АИ-98 бензин 1226 ам.доллар, дизель түлш энгийн нь 1385 ам.доллар, евро дизель түлш 1415 ам.доллароор манайд өгөхөөр үнэ ирүүлээд байна.
АИ-92-оос бусад төрлийн нефть бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ. Ерөнхийдөө бол 900-2000 төгрөгөөр нэмэгдэх тооцоо гарсан.

