Цусны сэлбэлт, судлалын үндэсний төвөөс энэ сарын 26-нд цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн, Гэмтэл, согог судлалын үндэсний төвд 10 минутад хүргэж өглөө. Эмнэлгийн тусламж, үйлчилгээнд нэн шаардлагатай цус, цусан бүтээгдэхүүнийг тус төвд анх 2025 онд ганц удаа дроноор хүргэсэн юм. Түүнээс хойш өчигдөр хоёр дахь удаагаа ийн дроноор тээвэрлэлээ.
ГССҮТ өнгөрсөн онд нийт 9731 нэгж цус, цусан бүтээгдэхүүн ашиглаж, 2533 хүний амь, эрүүл мэндийг аварчээ.

ЦССҮТ эрүүл мэндийн байгууллагуудын хэрэгцээ шаардлагын дагуу нийт 14 эмнэлэгт цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн хүргэж байгаа аж.


