“Монгол хүн баялгийнхаа эзэн” Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах гэж байгаа. Энэ хүрээнд Зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр шатны санал асуулга өнөөдөр орон даяар эхэллээ. Эхний шатны санал асуулгад санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 1570 иргэн оролцож саналаа өгөх юм.
Санал асуулга 4-р сарын 3-ныг дуустал долоо хоног үргэлжилнэ. Санал асуулгын судалгааны түүврийн арга зүйг Үндэсний статистикийн хорооноос олон улсын жишигт нийцүүлэн боловсруулж, баталсан. Үүний дагуу нийт 1570 иргэнийг оролцуулахаар төлөвлөснөөс 740 нь нийслэлээс, 830 нь орон нутгаас оролцоно.


