horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Агааржуулалт муутай албан газрууд сүрьеэгийн үүр болжээ

post-img

Ханиад томуу, ковид, сүрьеэгийн нян, виүс агаарт хөвж явсаар, хэн нэг азгүй хүний ам, хамраар ордгийг хүн бүр мэднэ. 2021.01.08-нд Баянгол дүүргийн нэгэн байранд ковид гарсан юм. 8-нд 1 хүнээс ковид илэрсэн бол 9-нд 4 өрхийн 8 хүн нэмж халдвар авсан байв. Нийгмийн эрүүл мэндийн төв, ШУТИС-ийн Барилга, архитектурын сургууль хамтран, уг байрны  агааржуулалтын хоолойг шалгаж, түүгээр халдвар тархсаныг илрүүлжээ. 6 давхар байрны 1 орцны 2-5 дугаар давхрын яг харалдаа байрлалтай айлуудад агааржуулалтын хоолойгоор ковид тархсан байв.

Сүрьеэгийн савханцар яг ингэж агааржуулалтын хоолойгоор дамжин зугаалдаг. Дарханд яг ийм зүйл болсныг тус аймгийн Сүрьеэгийн диспансерын албаны эмч анзаарч, “Сүрьеэгийн тусламж, үйлчилгээнд олон нийтээр удирдуулсан хяналтын тогтолцоо (ОНУХ)-г бий болгох төсөл”-ийнхөнд хэлжээ. Тус аймгийн орон сууцны хамгийн дээд давхарт амьдардаг хүмүүст сүрьеэ тусаад байгаа аж. Энэ бол агааржуулалтын хоолойг угсраагүй, нэг айлаас сорсон агаар нөгөө айлд орж байгаагийн илрэл. Хэрвээ танай гэрт доод айлын хоол, тамхи, жорлонгийн үнэр орж ирдэг бол агааржуулалтын хоолой чинь буруу байна гэсэн үг.

Хаа хаанаа агааржуулалтын системийг тоодоггүйгээс сүрьеэгийн нян сургууль, цэцэрлэг, зах, эмнэлэг, орон сууц дамжин зугаалж байна

Тэгвэл агааржуулалтын хоолой агаар сорьдоггүй, огт ажилладаггүй бол яах вэ?

Баримт 1. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нэгэн их сургуулийн оюутан сүрьеэ тусжээ. Нэгэн шөнө бие нь өвдөж, халуурч, ханиан, хөлөрсөн тул 103 дуудан үзүүлэхэд, эмч ханиад гэж оношлоод, ханиадны эм бичиж өгөөд явсан байна. Гэвч эдгэсэнгүй. Оношоо тогтоох гэж явсаар хугацаа алдаж, түүний бие нэлээд доройтжээ. Түүний сургууль Сонгинохайрханд байрладаг.

Баримт 2. Дээрх сургуулийн нэг оюутан сүрьеэ гэсэн онош сонсоод, сэтгэлээр унаж, харанхуй нүхэнд унасан мэт мэдрэмж төржээ. Гэтэл эмээ нь түүнийг газар доор ортол загнаж, амиа хорлох бодол төрүүлсэн гэнэ. Харин ээжтэйгээ хамт Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийн сэтгэлзүйчээс зөвлөгөө авч, өвчнөө эмчлэх, амьдрах хүсэл төрж, эдгэх найдвар тээжээ.

Ер нь уг сургуулиас сүрьеэ туссан оюутан цөөнгүй байгааг ОНУХ төслийнхөн онцоллоо.

Баримт 3. Дунд сургуулийн сурагч хүү найзуудтайгаа электрон тамхи ам дамжуулан татсаар, сүрьеэгийн халдвар авчээ. Түүнд электрон тамхиар сүрьеэ дамждаг гэж хэн ч хэлж өгөөгүй. Сүрьеэ гэж ямар өвчин байдаг, яаж сэргийлэхийг ч тэр мэддэггүй.

Баримт 4. Хэнтий аймгийн нэгэн цэцэрлэгийн багш сүрьеэгээр өвджээ. Тэр 21 хоног эмчлүүлж, халдвар тараахгүй болоод, ажилдаа очтол эцэг эхчүүд түүний ангид хүүхдээ өгөхөөс татгалзсан байна.

Баримт 5. Баян-Өлгий аймгийн нэгэн цэцэрлэгийн багш сүрьеэ туссанаас болоод, нөхөргүй, ажилгүй болжээ.

Бид халдварт өвчин авах гэж биш, мах авах гэж зах ордог. Гэтэл зах дээр сүрьеэтэй худалдагч маш зарж байна

Баримт 6. Хөдөөний 26 настай багш 2025 онд Улаанбаатарт ирж, зунжин зусланд багшилжээ. Намар болж нутагтаа буцаж очоод, шөнө нь хөлөрдөг болсон байна. Өрх, аймгийн эмнэлэг дамжиж олон сар явсаар, 2026 оны 2-р сард сүрьеэ гэсэн онош сонсов. Зуслангийн хүүхдүүд, бусад багш нараас халдвар авсан уу, түүнээс ч өмнө биед нь орсон сүрьеэгийн савханцар сая идэвхижсэн үү, өөрөө бусдад халдвар тараасан уу гэдгийг хэн ч мэдэхгүй. Түүнийг зусланд багшлахад сүрьеэгийн шинжилгээ хийлгэхийг шаардаагүй гэнэ.

Баримт 7. Хэнтий аймгийн махны зах дээр мах зардаг нэгэн худалдагч сүрьеэ тусжээ. Тэр сүрьеэ илэрсэн цагаас эмчилгээгээ хийлгэж, 14-21 хоногийн дараа шинжилгээ өгөөд, халдвар тараахаа больсон гэдэг хариу авсны дараа ажлаа хийх ёстой. Гэтэл тэр зах дээр махаа зарсаар байжээ.

Эдгээр баримт бүгд цэцэрлэг, сургууль, зуслан, зах зэрэг хүн олуулаа цугладаг газрууд байгаа биз. Байшин, барилга бол бүх өвчний нян, вирүс үржих хамгийн таатай орчин. Ийм битүү газрын агаар бохир байх нь мэдээж. Дэндүү олон хүн цугладаг ийм газарт байтугай айлын гэрт агааржуулалт сайн байх ёстой. Цонхоо онгойлгож агаар сэлгэдэг айлын гэрт агааржуулалтын хоолойгоор доод давхраас нян, вирүс орж ирдэг бол ямар ч цонхгүй зах, худалдааны төв яах бол? Тэнд агааржуулалтын хоолой нь муухан сордог, огт ажилладаггүй бол аюул тарина. Аюул хэдийнэ тарьж байгааг дээрх 7 баримт нотолно.

Сүрьеэгийн савханцар яг ингэж агааржуулалтын хоолойгоор дамжин зугаалдаг

Бид халдварт өвчин авах гэж биш, мах авах гэж зах ордог. Гэтэл зах дээр сүрьеэтэй худалдагч маш зарж байна. Махаар дамжин, сүрьеэгийн нян хэдэн хүнд халдсаныг бүү мэд. ОНУХ төслийнхөн Хэнтий аймгийн махны захын агааржуулалтын хоолойд цаас барьж үзэхэд огт хөдлөхгүй, гал ойртуулахад сорохгүй, унтрахгүй байжээ. Тус захын агааржуулалтын хоолой ажиллахгүй, агаар сэлгэхгүй байгааг ингэж мэдсэн байна.

Сургууль, цэцэрлэгүүд ч гэсэн. Эрдэм сургах гэж сургуульд хүүхдээ өгтөл сүрьеэ тусаад ирвэл ямар ч эцэг эхэд хүнд тусна. Хоол муутай оюутнууд, “Үдийн хоол”-гүй дунд, ахлах ангийн сурагчид энэ өвчинд хамгийн түрүүн өртөж байна.

Халдвар тарааж байгаа нь ч, өвчин тусаж байгаа нь ч үүнд буруугүй. Агааржуулалтын хоолой муу байгаагийн уршгийг тухайн сургууль, цэцэрлэг, зах хариуцах учиртай. Тэд нь тухайн барилгыг барьсан компаниар агааржуулалтын хоолойг засуулах ёстой. Улсын комисс барилга ашиглалтад хүлээж авахдаа агааржуулалтын систем нь ажилладаг, эсэхийг сайн шалгах шаардлагатай. Хаа хаанаа агааржуулалтын системийг тоодоггүйгээс сүрьеэгийн нян сургууль, цэцэрлэг, зах, эмнэлэг, орон сууц дамжин зугаалж байна. Манай улс сүрьеэг тэглэх гээд чадахгүй байгаа нь ч үүнтэй холбоотой биз.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн V хороонд Нийгмийн эрүүл мэндийн төв барьж, 2023 онд ашиглалтад оруулжээ. Энд Сүрьеэгийн диспансер байрладаг. Ашиглалтад ороод удаагүй энэ шинэ барилгын агааржуулалтын хоолой ажилладаггүй. Түүнийг засуулахаар барилгын компанид нь хандсан ч чадаагүй.

2025 онд энэ тухай Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд албан бичгээр мэдэгдэж, дотоод орчны агаарын бохирдлыг хэмжиж, эрсдэл үнэлж өгөхийг хүссэн ч одоо болтол үнэлгээ хийгээгүй байгаа тухай ОНУХ төслийн ажилтнууд ярилаа. Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн Баянхошуунд орших Сүрьеэгийн диспансерын агааржуулалтын систем ч бас ажилладаггүй.

0/1000