horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Дайны үеэр бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг яллажээ

post-img

Босни Герцеговина улсын шүүх 1990-ээд оны зэвсэгт мөргөлдөөний үеэр бэлгийн хүчирхийллийн үйлдсэн хэргийг 40-өөд жилийн дараа хянан шийдвэрлэлээ. Шүүх яллагдагч С-ийг дайны нөхцөлд хүн амын эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзэж, 10 жил хорих ял оногдуулсан байна. Тэрээр дайныг далимдуулан, хохирогч А-г давтан хүчиндсэнийг тогтоожээ.
Ямар ч хүн дайн, гамшгийн үед хэн нэгнээс туслалцаа авах, биеэ хамгаалах, төрийн байгууллагаар эрхээ хамгаалуулах боломж бараг үгүй. Ийм үед үйлдсэн гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа гэж байхгүй. Энэ нь ял хүндрүүлэх хүчин зүйлд тооцогддог.

Шүүх С-ийн уг хэргийг олон улсын эрх зүйн хүрээнд дайны гэмт хэрэг, хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэсэн байна. Энэ шийдвэр нь зэвсэгт мөргөлдөөний үед үйлдэгдсэн гэмт хэрэгт хугацааны хязгаарлалт үйлчлэхгүйг Дэлхий дахинд бататгаж, хохирогчдын эрхийг хамгаалах, шударга ёсыг хангах үйл явц үргэлжилж буйг харуулсан ач холбогдолтой хэрэг болоод байна.

0/1000