horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Бассейнд 8 настай хүүхэд живжээ

post-img

Сүхбаатар аймгийн Усан спорт, сургалтын төвийн усан бассейнд хүүхэд живжээ. “Би сэлж сурлаа” аяны хүрээнд 8 настай хүүхэд сэлж сурахаар тус бассейнд бүртгүүлж, анхан шатны хичээлдээ хамрагдаж байх үедээ живсэн байна. Тухайн үед бассейны багш байхгүй байсан гэнэ. Уг хэргийг Сүхбаатар аймгийн Ццгдаагийн газар шалгаж байна.

Баруун-Уртын усан бассейн “Би сэлж сурлаа 4” аяныг 4 дэх жилдээ зохион байгуулж буй аж. Өнөө жил 3, 4-р сард 5-8 настай, 5, 6-р сард 9-12 настай, 10, 11-р сард 13-16 настай хүүхдүүдийг сургахаар төлөвлөжээ. Ингээд 3-р сарын 11-18-нд 60 хүүхэд бүртгэхээр зарлаж, 5-8 настнуудын хичээл 19-нд эхэлсэн байна.

0/1000