horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Эрх мэдлийн төлөө улайрагчдад ард түмнээ гэх сэтгэл бий юу?

post-img

Бүтэн 10 жил төрийн эрхийг барих мандатыг ард түмнээс авч ажиллаж байгаа МАН эрх мэдлийн төлөөх зодооноосоо болж 2 жилийн дотор 3 дахь засгийн газраа байгуулж байна. 1996 онд ардчилсан нам парламентын олонхыг бүрдүүлж байх үед  4 жилийн хугацаанд 4 засгийн газар байгуулж Монголын төр тогтвортой ажиллаж чадалгүй савлаж байсан гашуун сургамж бий. Харин түүнээс хойшх парламентын хугацаанд засгийн газраа ийм богино хугацаанд ойр ойрхон сольж байсан тохиолдол Монголын улс төрийн түүхэнд байгаагүй билээ. Тэр дундаа МАН засаглаж байсан жилүүдэд парламентын бүрэн эрхийн 4 жилд дээд тал  нь засгийн газраа 2 удаа сольж байсан жишиг байгаа юм. Гэтэл энэ удаа Монголын төрийг хамгийн олон жил засаглаж яваа ах нам дотоод зөрчлөө барьж дийлэхгүй болтлоо нийгмээ савлуулж явна.

Улс төрчдийн дунд хагарал талцал, эрх ашгийн зөрчилдөөн үргэлж байсаар ирсэн ч төр барилцаж тоглох цаг үе одоо мөн үү? гэдэг асуулт урган гарч байна.

Дэлхий нийтийн эдийн засгийг донсолгосон дайн байлдаан өрнөж байхад улс орон бүр хямралгүйгээр хүнд үеийг хэрхэн давах стратеги тактикаа боловсруулан ажиллаж байгаа. Ийм л үед аливаа улсын төр засаг дотооддоо эв түнжинтэй байж дайнаас учрах эдийн засгийн хямралыг хохиролгүйгээр давахыг оролдож буй. Харин Монголын төрийг жолоодож яваа МАН-ын лидерүүдэд дайны хямралд ард түмэн нь хэрхэн өртөх нь падлийгүй болсныг Засгийн газраа татан унагааж байгаа эрх баригч намынхнаас харж болохоор байна.

МАН-ын лидерүүдийн төрийн эрхийг авахын төлөөх тэмцэл нэг нэгийнхээ булхай бузрыг ээлжлэн дэлгэх зарчмаар өрнөж байгаа нь “Хүрээний бузрыг ухвал далай” лугаа харагдаж, олон нийт цочирдон ажиглаж сууна.

Хамгийн ихээр анхаарал татаж байгаа зүйл нь төр түшилцэх нь битгий хэл торны цаана суух ёстой нэр бүхий улс төрчдийн тоо улам нэмэгдсээр хэдэн арваар тоологдох хэмжээнд хүрээд байна. Харамсалтай нь хулгай луйвартай тэмцэх нэрээр гарч ирсэн дарга нар нэгэндээ хариуцлага тооцсон бодитой жишээ сүүлийн 2 жилд хуруу дарам цөөхөн байгаа юм.

Анх авлигатай нэр холбогдсон хэнийг ч МАН-ын гишүүнчлэлээс хасна хэмээн зарлаж явсан Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар өөрсдөө авлига албан тушаалын хэргийн гол авторууд болсныг Монголчууд бүх нийтээрээ цэнхэр дэлгэцээр ээлжлэн үзлээ. Үүнтэй холбоотойгоор Д.Амарбаясгаланд прокуророос яллах дүгнэлт үйлдэж хавтаст хэрэг нээн шалгаж байгаа.

Яг энэ шалтгаанаар МАН-ын шинэхэн дарга Н.Учрал бага хурлынхаа индэр дээрээс УИХ-ын гишүүн  Д.Амарбаясгаланг намын гишүүнчлэлээсээ хасна хэмээн зарлаж, хяналтын хороондоо санал хүргүүлсэн нь саяхан. Хэлсэн үгийнх нь шүлс хатаагүй байхад Д.Амарбаясгалан МАН-аас хөөгдөх нь бүү хэл Н.Учралыг Ерөнхий сайдад зүтгүүлэн алга нижигнүүлэн ташиж суугааг Монголчууд өчигдөр нийтээрээ харлаа. Тэрээр МАН-аас лав хөөгдөөгүй бололтой. Мөн түүнийг намаасаа хөөн гаргах Н.Учрал даргын зорилго ч өөрчлөгдсөн нь гарцаагүй байна.

Түүнчлэн авлига албан тушаалын хэргээр ял эдэлж байсан 2 ч этгээд шоронгоос гараад л гэм буруугүй байснаа зарлаж, МАН-ын нэр бүхий лидерүүдээ намнах ажиллагаанд оролцож явааг Лхагвын тойм нэвтрүүлгийг үзсэн бүхэн анзаарсан болов уу.

24 цаг хүрэхгүй хугацаанд хулгайтай хийх тэмцэлдээ бууж өгсөн Г.Занданшатарын хувьд авлига хулгайн хэрэгт холбогдож, Л.Оюун-Эрдэнийн араас орох нь цаг хугацааны асуудал биз.

Хоногийн хоолныхоо төлөө өнөө маргаашаа арай ядан аргацааж яваа ядарсан ард түмнээ мартчихна хэмээн эндүүрч өчигдөр хулгайчаар дуудсан нэгэнтэйгээ  өнөөдөр өвөр түрийдээ орох нь МАН-ын лидерүүдийн орчин цагийн улс төрийн мода болсон юм даг уу.

0/1000