МАН бага хурлаараа УИХ-ын дарга Н.Учралыг Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжсэн. Түүнийг УИХ-ын даргын албан тушаалаас чөлөөлж, оронд нь шинэ спикер сонгоно.
Энэ асуудлыг өнөөдөр УИХ-ын ТББХ, дараа нь УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр болжээ. УИХ-ын даргыг өөрийн хүсэлтээр нь чөлөөлөх, МАН-ын бүлэг орны хүнийг нь нэр дэвшүүлнэ.
Үдээс хойш УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, чуулган дахин хуралдаж, Ерөнхий сайдын томилгоог хэлэлцэн шийдвэрлэх юм байна.

