horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Энхзаяа

“Давлагаа 2026″ богино өгүүллэгийн наадам болно

post-img

Засгийн газрын 2026 оны “Ой тэмдэглэх тухай” 24-р тогтоолоор их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимээс утга зохиолын чиглэлээр суралцаж буй оюутан, залууст зориулсан “Давлагаа” богино өгүүллэгийн наадмаа энэ удаад Д.Нацагдоржийн нэрэмжит болгон зохион байгуулахаар зарлалаа.

Давлагаа богино өгүүллэгийн наадам залуусын зохион бүтээх бүтээлч сэтгэлгээ, уран зохиолын ертөнцөд өөрийн өнгийг тодруулахын зэрэгцээ уран бичлэгийн чадвараа сорих боломжийг бий болгож байгаагаараа онцлог юм.

Тус уралдааны уран бүтээлчдийн бүтээлийг ирэх 4-р сарын 10-ныг хүртэл МУИС-ийн II байрны 325-Б тоот өрөөнд хүлээн авах юм байна. 

Ирүүлсэн бүтээлүүдээс шилмэл 10 бүтээлийг зохион байгуулагчид болон шүүгчдийн бүрэлдэхүүн урьдчилан шалгаруулах аж. Түүнчлэн шалгаруулалтыг зохиогчийн нэрийг нууцлан, зөвхөн бүтээлийн бичвэрт тулгуурлан мэргэжлийн судлаач, зохиолчдоор үнэлгээ өгүүлэх журмаар явуулна. Шалгарсан шилдэг бүтээлүүдийг СУИС-ийн оюутнууд уншиж олон нийтэд толилуулна.

0/1000