35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газартаа “ханхүү” нарыг урьжээ. Түүний танхимд Үндэсний эвслийн Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хоёрын нэг нь Тэргүүн шадар сайдаар ирэх нь. Ханхүү Н.Учрал санаа, сэтгэл нэгт “ханхүү” нартайгаа хэл амаа амархан ололцоно, гар нийлнэ гэж үзсэн бололтой.
Н.Номтойбаяр өмнөх Засгийн газарт уг албан тушаал дээр очихыг хүссэн ч Г.Занданшатар түүнийг нь өгөөгүй. Шадар сайдын албан тушаалыг чамлаж, Тэргүүн шадар сайдын албан тушаалыг хүссэн юм. Харин энэ удаад түүний хүсэл биелж магадгүй нь.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулсны дараа 34 дэх Ерөнхий сайдыг тодруулахаар МАН-ын бага хурал хуралдахад, Г.Тэмүүлэнгийн нэрийг заалнаас дэвшүүлж байв. Гэсэн ч Г.Занданшатарыг олонх нь сонгосон. Харин энэ удаад Г.Тэмүүлэн найз Н.Учралынхаа танхимд сайдын алба хаших нь тодорхой боллоо. Харин ямар албан тушаал вэ гэдэг нь одоогоор тодорхой болоогүй байна. Хэрвээ Н.Номтойбаяр Тэргүүн шадар сайд болбол Г.Тэмүүлэн Сангийн сайдын албан тушаалыг авах сурагтай.

