horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Ерөнхий сайд, УИХ-ын даргаа томилохоос өмнө УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг хэлэлцэнэ

post-img

УИХ-ын байнгын хороо, чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд Ерөнхий сайд, УИХ-ын даргыг томилох тов ороогүй байхад Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл хэлэлцэх асуудлын жагсаалтад оочир дайран оржээ. Хамгийн их анхаарал татаж байгаа нь УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлынхаа дарааллыг ч парламент хэлэлцэж амжаагүй байна.

Уг нь Монгол улс парламентын засаглалтай ардчилсан улс. Гэхдээ ардчиллын амь болсон парламентын засаглалд Ерөнхийлөгч халдаж эхэлсэн юм биш биз?

Гэтэл төрийн тэргүүний өргөн мэдүүлсэн хуулийн төсөл хэдийнэ хэлэлцүүлгийн товд зурайж байгаа юм. Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг батлах үед Ерөнхийлөгч уг хуулийн төслөө санаачлаагүй байсан билээ. Дөнгөж хагас сарын өмнөхөн буюу 2026 оны 3-р сарын 9-ний өдөр төрийн тэргүүний өргөн барьсан, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл парламентаар хэлэлцэгдэх гэж удаан хүлээгдэж байгаа олон хуулийн төслийг зогсоож, урдуур ньдайрчээ.

Ерөнхий сайд ч үгүй, УИХ-ын дарга ч үгүй, аль аль нь үүрэг гүйцэтгэгч болсон энэ цаг үед Төрийн тэргүүн парламентын хэлэлцэх асуудлын дараалалд санаачилсан хуулийн төслөө оочир дайруулан оруулж ирснийг сайд болохоор хөөрцөглөж яваа парламентын гишүүд анзаарсан эсэх нь анхаарал татаж байна.

0/1000