Н.Учралын тэргүүлэх шинэ Засгийн газарт хэн хэн ажиллах нь эдүгээ анхаарал татаж байна. УИХ дахь АН-ын бүлэг МАН-ын дарга парламентыг удирдах нь парламентат ёсыг ганхуулах эрсдэлтэй хэмээн үзэж, Н.Учралыг УИХ-ын даргын албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхийг шаардсан. Уг шаардлагыг Н.Учрал хүлээж авахаас аргагүй болж, огцорлоо.
МАН-ын даргынх нь хувьд түүнд Г.Занданшатар суудлаа тавьж өгч, сайн дураар огцорлоо. Одоо Н.Учрал танхимаа шинээр бүрдүүлнэ.
УИХ-д 42 суудалтай АН-д Н.Учрал хамтрах санал тавьжээ. Тэрээр АН-ын дарга О.Цогтгэрэлтэй уулзаж, 4 сайдын суудал санал болгосон гэнэ. Харин О.Цогтгэрэл 8 сайдын суудал авахыг хүссэн сурагтай.
АН-ын дарга О.Цогтгэрэл харин албаны “Ардчилсан нам хамтарсан Засгийн газарт орохгүй гэсэн байр суурь илрхийлсээр ирсэн. Энэ байр сууриндаа байх болно” гэж дахин мэдэгдлээ.

