horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Энхзаяа

Г.Хишигсайхан хагас марафоноор хүрэл медаль хүртлээ

post-img

БНХАУ-ын Янжөү хотод өчигдөр хагас марафон гүйлтийн Зүүн Азийн аварга шалгаруулах IV тэмцээн боллоо. Тус тэмцээнд Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчдаас эмэгтэйчүүдийн хагас марафонд ОУХМ Г.Хишигсайхан хүрэл медаль хүртэв. Тэрбээр нийт замаа 1:12:26 цагт туулснаар шагналын тавцанд зогсох эрхтэй болсон юм. Харин эрэгтэйчүүдийн ангилалд уралдсан Гавьяат тамирчин Б.Сэр-Од 1:05:45 цагийн үзүүлэлтээр шагналт IV байрт шалгарав.

Энэ удаагийн тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Доржпаламын удирдлагад 6 тамирчин оролцжээ. Эрэгтэйчүүдээс Гавьяат тамирчин Б.Сэр-Од, спортын мастер Г.Бат-Эрдэнэ, О.Нацагдорж, эмэгтэйчүүдээс ОУХМ Г.Хишигсайхан, Б.Мөнхзаяа, спортын мастер Б.Номин нар уг тэмцээнд уралдсан байна.

0/1000