Жүдогийн тивийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 16-наас 18-ныг дуустал БНХАУ-ын Ордос хотод болно. Энэ тэмцээнд оролцох Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлалаа.
Тодруулбал эрэгтэйчүүдийн
- 60 кг: Т.Түмэнжаргал,
- 66 кг: К.Ёолк, Ө.Жанцандорж,
- 73 кг: О.Уранбаяр,
- 81 кг: О.Шинэбаяр,
- 90 кг: А.Мөнх-Эрдэнэ,
- -100 кг: Ц.Ган-Эрдэнэ,
- +100 кг: О.Цэцэнцэнгэл, Ө.Пэрэнлэйжамц
Эмэгтэйчүүдийн ангилалд
- 48 кг: Ж.Анударь,
- 52 кг: М.Нандин-Эрдэнэ,
- 57 кг: Т.Ариунзаяа, М.Цэндбазар,
- 63 кг: Л.Энхрийлэн,
- 70 кг: С.Лхагвадулам,
- -78 кг: О.Хүслэн, Ж.Урангоо,
- +78 кг: А.Адъяасүрэн нар оролцоно.
Сонирхуулахад жүдогийн тивийн аваргаас манай улсын тамирчид 22 алт, 42 мөнгө, 90 хүрэл медаль хүртсэн түүхтэй.

