horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Бие даалтын 7 хоног эхэлж, түгжрэл 30 хувиар буурсныг хотын удирдлагууд мэдэгдэв

post-img

Сурагчдын бие даалтын 7 хоног орон нутагт энэ сарын 23-нд эхэлсэн. Харин нийслэлд өнөөдөр гуравдугаар сарын 30-ны өдрөөс эхэлж байна. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын авто замын ачаалал 30 хувь буурчээ. Энэ талаар Хотын даргын орлогч А.Амартүвшин өөрийн цахим хуудаснаа “08:00 цагийн байдлаар замын хөдөлгөөн тун сийрэг байна. Хичээлийн бие даалтын 7 хоног эхэлсэн буюу ЕБС-ийн амралттай холбоотойгоор түгжрэл 30 хувиар багассан” хэмээн бичжээ.

Бие даалтын долоо хоногийн үргэлжлэл болгон II улирлын албан ёсны амралт ирэх дөрөвдүгээр сарын 6-н буюу даваа гарагаас дөрөвдүгээр сарын 10-ны баасан гараг хүртэл нэг долоо хоногийн хугацаатай үргэлжлэх юм.

0/1000