horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

З.Батбаяр: Дунд голын урсацыг хамгаалах талбайд “Акуа гарден”-ыг барьчихсан

post-img


“Туулын хурдны зам” төсөлтэй холбоотой олон шүүмж өрнөж буй. Тэгвэл тус төсөл дээр “Текол” компани байгаль орчны үнэлгээ хийсэн байна. Харин Усны газраас Туулын хурдны замтай холбоотой зураг төслийг хүлээж аваагүй байгаа юм.

Энэ талаар Усны газрын дарга З.Батбаяр “Бидний хэлж заншсанаар “Авлига” хэмээн нэрлэгдэх энэхүү хотхон байршлын тухайд Дунд голын хэсэгт маш сайхан хөв цөөрөм байгуулах, Дунд голын урсацыг хамгаалах талбай байсан. Гэтэл барилга барьчихаар бид хамгаалах газаргүй болчхож байгаа. “Акуа гарден” буюу “Авлига” хороолол гангийн аюул бий болгохын зэрэгцээ үер болбол тэнд амьдрах иргэд аюулд өртөнө гэсэн үг.

Мөн Сэлбэ голын хувьд Арслантай гүүрнээс доош, дээш болон Сансрын гүүрнээс доошоо ямар нэгэн хамгаалалт хийх боломжгүй болчихсон. Тохижуулсан хэсэгт одоо халиа, тошин үүсчихсэн байгаа. Бид үерийн эрсдэлийг урьдчилан тооцож ажиллах ёстой. Гэтэл одоогоор Туулын хурдны замтай холбоотой ямар ч зураг төсөл ирээгүй. Тиймээс дүгнэлт гаргаж 7.2 км зам хортой, хоргүйг тодорхойлох боломжгүй. Ерөнхийдөө голын хамгаалалтын бүс маш чухал” гэж АН-аас Төрийн ордонд зохион байгуулж буй “Туулын хурдны зам” төслийн талаарх хэлэлцүүлэгт оролцохдоо ярилаа.

0/1000