horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Н.Учралын Засгийн газрын урьдчилсан зураг

post-img

35 дахь Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газрын ерөнхий зураг тодорч эхэллээ. Түүний танхимд Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр Тэргүүн шадар сайд бөгөөд Эдинй засаг, хөгжлийн сайд болж суух бол УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнд Сангийн сайдын албан тушаал санал болгож, өнөөх нь хүлээж авчээ. Ханхүү Н.Учрал санаа, сэтгэл нэгт “ханхүү” нартайгаа хэл амаа амархан ололцоно, гар нийлнэ гэж үзлээ.

Д.Амарбаясгалангийн талаас 3 сайдын суудал авахаар тохирчээ.

  1. Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Нямтайширын Номтойбаяр,
  2. Шадар сайд Тогмидын Доржханд,
  3. Шадар сайд Хассуурийн Ганхуяг ,
  4. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарг Сандагийн Бямбацогт,
  5. Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг,
  6. Сангийн сайд Ганзоригийн Тэмүүлэн ,
  7. Хууль зүй, дотоод хэргийн сайд Лхагвын Мөнхбаатар,
  8. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Гонгорын Дамдиннням,
  9. Батлан хамгаалахын сайд Жадамбын Энхбаяр,
  10. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Батын Батбаатар,
  11. Боловсролын сайд Лувсанцэрэнгийн Энх-Амгалан,
  12. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Доржсүрэнгийн Үүрийнтуяа,
  13. Зам, тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан,
  14. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Чинбатын Ундрам,
  15. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Цэндийн Сандаг-Очир,
  16. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Цагаанхүүгийн Идэрбат,
  17. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Энхбаярын Батшугар,
  18. Эрчим хүчний сайд Бадрахын Найдалаа,
  19. Эрүүл мэндийн сайд Жигжидсүрэнгийн Чинбүрэн

0/1000