horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userТ. Алтанзагас

Гадаадын иргэдтэй бүлэглэн хэрэг хийдэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна

post-img

Гадаад улсын иргэдтэй бүлэглэн, иргэдийн төлбөрийн картын цахим мэдээллийг олж, гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээдэд холбогдох хэргийг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар илрүүлэн шалгаж байна. Ц нарын бүлэг этгээдийг арилжааны банкны ПОС төхөөрөмж ашиглан, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад хуурамч орлогын гүйлгээ хийж, их хэмжээний хохирол учруулсан хэрэгт сэжиглэж буй аж.

Иймд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд та бүхэн хөрөнгө оруулалтын эх үүсвэр, үйл ажиллагааны бодит байдлыг сайтар нягталж, баталгаажуулсны үндсэн дээр хамтран ажиллах, “хөрөнгө оруулалт” нэрээр олон улсын банкны карт ашиглах санал ирсэн тохиолдолд онцгой анхаарал хандуулж шалгах, мөн хувийн болон банкны картын мэдээллээ бусдад дамжуулахгүй байхыг анхаарна уу!

0/1000