horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Дорнод аймагт нэг кг ноолуур 200 мянган төгрөгт хүрчээ

post-img

“Монгол ноолуур-2026″ ноолуурын дуудлага худалдаа Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд болсон. Дуудлага худалдаанд ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 13 аж ахуйн нэгжийн төлөөлөл, Сүхбаатар аймгийн 13 сум, Хэнтий, Дорнод аймгийн малчид оролцож байгаа юм. Энэ үеэр Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн малчдын бэлтгэсэн 13 тонн ноолуурыг дуудлага худалдаагаар үндэсний үйлдвэрлэгч нарт худалдааллаа. Дуудлага худалдааны эхлэх үнийг 190 мянган байхаар талууд тохиролцсрн ч ноолуурын чанар стандартаас хамаарч харилцан адилгүй байсан юм. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын ноолуур 198 мянган, Мөнххаан сумын ноолуур 193 мянган төгрөгт хүрчээ. Энэ жил 350 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээлийг үндэсний үйлдвэрлэгчдэд олгосон. Ингэснээр өнгөрсөн оноос ноолуурын үнэ 20 орчим хувиар өсөхийн зэрэгцээ үндэсний үйлдвэрлэгчид эргэлтийн хөрөнгөтэй болж чаджээ. Сүхбаатар аймагт арилжаалагдсан ноолуурын ханш дуудлага худалдаагаар 198 мянган төгрөгөөр тогтсон бол Дорнод аймагт ноолуурын үнэ 200 мянгад хүрчээ.

0/1000