horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Н.Учралын танхим өнөө оройдоо баталгаажна

post-img

Өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар Ням-Осорын Учралыг томилох асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжсэнээр томилгоо албажсан юм. Өнгөрсөн шөнийн 1 цагт Ерөнхий сайдын тамгаа гардсан шинэ Ерөнхий сайд хараахан өрөөгөө хүлээн аваагүй байна.

Лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаантай. Засгийн газар шинэ бүтцээрээ маргааш хуралдах учраас өнөөдрийн дотор Засгийн газрын бүтцээ баталгаажуулна. Ингэхдээ кабинетынхаа сайд нарынхаа нэрсийг Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, дараа нь УИХ-аар хэлэлцүүлэх юм.

Түүнчлэн, Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр чуулганы хуралдаанд гишүүдийн асуултад хариулах үеэрээ ерөнхий чиг үүргийн дөрвөн яамаас бусад нь дэд сайдгүй ажиллана гэдгийг онцолсон.

Засгийн газрын ерөнхий чиг үүргийн яаманд:

-Эдийн засаг, хөгжлийн яам

-Сангийн яам

-Хууль зүй, дотоод хэргийн яам

-Гадаад харилцааны яам ордог.

0/1000