horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Н.Учралын тэргүүлэх Засгийн газар богино настай байж мэднэ

post-img

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томилогдсон Н.Учрал өчигдөр сайд нарынхаа нэрсийг УИХ-д танилцуулснаар шинэ Засгийн газар албан ёсоор үйл ажиллагаагаа эхлэх бололцоо бүрдэж байна. Тэрээр Г.Занданшатар шиг богинохон настай Засгийн газар байгуулахгүйн тулд нам дотроо гомдогсод цөөн үлдээх нь чухал. Нөгөө талаас нам доторх хамгийн том, нөлөөтэй фракцад тал алдахгүй байх ёстой. Одоогийн байдлаар эрх баригч нам дотор хамгийн нөлөө бүхий фракцыг нам бус байх ёстой Монгол Улсын Ерөнхийлөгч тэргүүлж байгаа нь нууц биш. Ерөнхийлөгчийн зураглалаар Г.Занданшатар танхимаа бүрдүүлээд, хол алхаж чадсангүй. Ажлаа өглөө.

Н.Учралын хувьд МАН-ын дарга гэдэг утгаараа дайсан цөөтэй, улс төрийн дэмжлэг сайтай Засгийн газар байгуулах нь түүний зорилго. Гэвч тэрээр огт дайсангүй улстөрч мэдээж биш.

УИХ дахь МАН-ын бүлэг дотор Л.Оюун-Эрдэнийн талынхан түүний эсрэг байр суурьтай. Намын даргын ажлаа авахдаа жагсаалтын гишүүдэд нар үзүүлэхгүй гэдгээ зарлачихсан учраас тэрээр МАН-аас жагсаалтаар УИХ-д орсон гишүүдийг өөртөө дайсан болгочихсон хүн. Хэлсэн үг, хийсэн ажилдаа эзэн болох үүднээс тэрээр Засгийн газартаа жагсаалтынхныг багтаагаагүй. Эрх баригч намын бүлэг доторх 18 гишүүн нь сөрөг хүчний 42 гишүүн дээр нэмэлт хүч болно гэсэн үг.

Илүү тодруулбал Ардчилсан нам сөрөг хүчин шиг хүчтэй, амбицтай улс төр хийж чадвал МАН-ын жагсаалтын гишүүд бэлэн нэмэлт хүч болох юм. Харин өнгөрсөн хугацаанд байсан шигээ улбагар явбал Н.Учралын ёндоо болж таарна.

Магадгүй богинохон хугацаанд сайдаар ажиллаад буусан Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр тэргүүтэй цөөн тооны гишүүн ч Н.Учралын Засгийн газрын ажлыг дэмжихгүй байх магадлал өндөр билээ.

Энэ бүх шалтгаанаас харвал 126 гишүүнтэй парламентын тэн хагас нь Н.Учралын Засгийн газрыг дэмжихгүй байж мэдэхээр байна. Түүнчлэн Г.Тэмүүлэн, Н.Номтойбаяр, Э.Батшугар зэрэг “ханхүү” нарын төлөөллийг танхимдаа сайд болгож байгаа нь олон улстөрчийн төдийгүй жирийн иргэдийн эгдүүцлийг өдөөх нь ойлгомжтой. Үе улиран, удам дамжин, төр түшилцэх явдал нь жирийн олонд зиндаархал үүсгэж буй мэт сэтгэгдэл төрүүлэх нь гарцаагүй ээ.

Хэдийгээр МАН-ын хамгийн том фракцын дэмжлэгийг авч чадсанаараа Ням-Осорын Учрал Ерөнхий сайд болсон ч түүний тэргүүлэх Засгийн газар урт насалж чадахгүй байж мэдэхээр байна. Парламентын дэмжлэггүйгээр урт наслах бололцоо улс төр, эдийн засаг савласан ийм үед байх боломжгүй билээ.

0/1000