horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Гашууны голын далан сэтэрч, айлын хашаа, ногооны талбай усанд автав

post-img

Увс аймгийн төв дундуур урсдаг Гашууны голын далан өчигдөр (2026.03.30) 3 хэсэг газраар задарч, зарим айлын хашаа, ногооны талбай усанд автжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч том оврын тусгай зориулалтын техниктэй, “Улаангом тохижилт үйлчилгээ” ОНТҮГ-ын 5 албан хаагч 4 техник хэрэгсэлтэйгээр энд ажилласан бол Улаангом сумын ЗДТГ-ын 16 албан хаагч тусалжээ. Улаангом тохижилт үйлчилгээний газар машинаар шуудайтай шороо зөөж, сэтэрсэн даланг тагласан аж. Тэд 16:000 цагаас хойш ажиллаж, 22:00 цагийн үед сэтэрхийг боолоо.

0/1000