horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Сурагчдын дунд 100 буудалт даамны сургалтыг үнэгүй зохион байгуулж байна

post-img

Сурагчдын бие даалтын 7 хоног орон нутагт 3-р сарын 23–27-ны өдрүүдэд Нийслэлд 3-р сарын 30-наас дөрөвдүгээр сарын 3-ны өдрүүдэд тус тус үргэлжлэх юм. Энэ удаагийн бие даалтын долоо хоногийн гол зорилго нь суралцагчдад гамшиг, аюул ослоос өөрийгөө болон бусдыг хамгаалах мэдлэг, чадвар олгох, аюулгүй амьдрах дадалд сургахад чиглэж байна. Тэгвэл бие даалтын 7 хоног тохиож байгаатай холбогдуулан зарим дүүргүүд хүүхдийн хөгжилд чиглэсэн үйл ажиллагаа, сургалтыг зохион байгуулж байна.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 16-р хорооноос хүүхдийн дунд 100 буудалт даамны сургалт үнэ төлбөргүй явуулж эхэлжээ. Ингэснээр сурагчдыг гар утас болон дэлгэцийн хэрэглээнээс холдуулах, сэтгэн бодох чадварыг нь хөгжүүлэх гэх мэт дадлыг суулгах ач холбогдолтой. Тус сургалт нь 5 хоногт 2 ээлжээр хичээллэх бөгөөд нийт 80 орчим хүүхэд хамрагджээ.

0/1000