horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Хуурайшилтын үеэр эргүүлээр ажилласан иргэдийг урамшуулна

post-img

Нийслэлийн байгаль орчны газраас ногоон бүсэд ой, хээрийн түймэр гарахаас урьдчилан сэргийлэх ажилд байгаль хамгаалагчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор урамшуулалт эргүүлээр ажиллах тухайн ногоон бүсэд оршин суугч нутгийн иргэдтэй гэрээ байгууллаа. Ингэснээр тухайн ногоон бүсэд түймэр гарсан тохиолдолд шуурхай арга хэмжээ авах, мэдээлэл солилцох, төр, иргэдийн хамтын ажиллагаа сайжрах нөхцөл бүрдэнэ хэмээн үзэж буй. Улсын хэмжээнд 3-р сарын 31-ний байдлаар 14 ой хээрийн түймэр гарсан гэх мэдээлэл байна.  Мөн нийт нутгаар агаарын температур нэмэгдэж байгаатай холбоотойгоор хуурайшилтын төвшин нэмэгдэж байгааг онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа. Иймд иргэд, малчид та бүхэн ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

0/1000