Засгийн газар 7 хоног бүрийн лхагва гарагт хуралддаг хуваарьтай. Гэвч шинэ Засгийн газар бүрэлдээгүй байгаагаас шалтгаалан, шинэ, хуучин засгийн аль нь ч өнөөдөр хуралдсангүй.
Ерөнхий сайд Н.Учрал танхимаа бүрдүүлж чадаагүй байгаа тул Г.Занданшатарын танхимтайгаар хуралдсангүй. Н.Учрал өнөөдөр танхимаа бүрдүүлж чадах эсэх нь бас эргэлзээтэй байна.
Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр танхимын сайд нараа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн, УИХ-д танилцуулахаар төлөвлөсөн ч томилгоон дээрээ тохиролцож чадсангүй. Уг нь тэр танхимаа өчигдөр бүрдүүлж, өнөөдөр анхны хурлаа хийхээр төлөвлөж байв.

