Өнөөдөр УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг парламентын төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлэх байсан ч хойшлууллаа. Хууль санаачлагч буюу төрийн тэргүүний зүгээс УИХ-ын дарга томилогдоогүй байгаатай холбоотойгоор төслийг хойшлуулах хүсэлт гаргажээ.
УИХ-ын даргаар ажиллаж байсан Н.Учрал Ерөнхий сайд болсонтой холбоотойгоор парламентыг удирдах албан тушаал хоосон байгаа. Засгийн газрын бүрэлдэхүүнийг томилохоос урьтаж УИХ-ын даргыг томлох асуудал хэлэлцүүлэхээр хүлээгдэж байгаа билээ. Тэгвэл шинэ спикер сонгогдтол УИХ-ын гишүүнийг ёс зүйн хариуцлагатай холбоотойгоор эгүүлэн татан асуудал яригдахгүй болж байна.


