Улсын драмын эрдмийн театр болон ОХУ-ын Буриад улсын Хоц Намсараевын нэрэмжит Буриадын академик драмын театр энэ оны хамтын ажиллагааны хүрээнд А.С.Пушкины “Евгений Онегин” зохиолоос сэдэвлэсэн “Татьяна” жүжгийн уран бүтээлийн төсөл албан ёсоор хэрэгжиж эхэллээ.
Эл хамтарсан бүтээлийн нээлт энэ оны 6-р сард ОХУ-ын Буриад улсын Хоца Намсараевын нэрэмжит Буриадын академик драмын театрын тайзнаа толилуулах юм.
“Татьяна” жүжгийн гол дүрүүдэд Евгений дүрийг жүжигчин Т.Сэргэлэн (СТА), Татьянагийн дүрийг жүжигчин Б.Золзаяа (СТА) нар бүтээхээр болжээ. Тус баг хамт олон энэ сарын 3-нд ОХУ-ыг зорих аж.


